Голд живж байсан таван иргэнийг аварчээ

  • 0
  • 162
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Голд живж байсан таван иргэний амь насыг аварсан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид Хэрлэн, Тэрэлж голын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Энэ үеэр голд живж байсан таван иргэний амь насыг аварч, голд суусан гурван автомашиныг татаж гарган аюулгүй болгож, Аврах ангийн алба хаагчид гурван удаа дуудлагаар ажиллаж, гурван иргэний амь насыг авран хамгаалж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Мөн алба хаагчид зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-нийг хүртэл хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4,551 иргэнд хүргэж, 1,773 ширхэг тараах материал тараан, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1,185 автомашиныг холдуулж ажиллажээ.
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх