Япон улс Фукушимагийн ойролцоо “UFO” судлах лаборатори байгуулжээ

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Өнгөрсөн жил Японы Батлан хамгаалахын яам “UFO” буюу үл мэдэгдэх нисдэг биеттэй тулгарсан үед мөрдөх дүрэм гаргана хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тус улс Фукушимагийн атомын осол болсон байршлын ойролцоо үл мэдэгдэх нисдэг биетийг судлах лаборатори нээсэн байна.

“The Mainichi” сайтад мэдээлснээр тэрхүү олон улсын үл мэдэгдэх нисдэг биетийг судлах лаборатори нь зургаадугаар сарын 24-ны өдөр нээсэн аж. Үүнээс нэг өдрийн дараа Пентагон үл мэдэгдэх агаарын үзэгдэл дээр хийсэн судалгааны талаар 9 хуудас мэдэгдэл гаргасан билээ. Тэрхүү мэдэгдэл дээр АНУ-ын цэрэг армитай учирсан 144 үл мэдэгдэх агаарын үзэгдлээс 143-ыг нь тайлбарлаж чадаагүй аж.

Доор Пентагоны дэлгэсэн үл мэдэгдэх нисдэг биетийн бичлэгийг харуулав

Японд нээгдсэн үл мэдэгдэх нисдэг биетийн лабораторийг 51 настай Такехарү Миками нэртэй хүн удирдах юм. Тэрбээр хэлэхдээ “Одоог хүртэл бүртгэгдсэн үл мэдэгдэх нисдэг биетүүдийн мэдээлэл зөвхөн хүнээс хүнд дамжиж ирсэн. Харин энэхүү лаборатори нь мэдээлэл хүлээн авах бааз болж цаашид олон нээлт хийх болно гэдэгт итгэж байна” хэмээжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх