“Утгын чимэг” наадмыг энэ жил Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт их зохиолч Цэндийн Доржготовын нэрэмжит болгон зохион байгуулав.
МЗЭ, МҮОНРТ, Архангай аймгийн утга зохиолын “Хантамир” ТӨВ, Архангай аймгийн ЗДТГ хамтран хийсэн тус наадамд 60 гаруй зохиолч бүтээлээ ирүүлжээ. Үүнээс шилдэг 10 бүтээл шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн юм.
МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэг түрүүлж, МЗЭ-ийн шагналт зохиолч Сааюугийн Баттулгын “Хонхор газар” өгүүллэг II, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуягийн “Төлөө” өгүүллэг II байрт шалгарлаа.
Мөн МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Амьдын хорвоо” өгүүллэг IV, МЗЭ-ийн шагналт зохиолч Цэвэгжавын Ганболдын “Уулын мухарт” өгүүллэг V байр эзлэв.
Ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн их мастер Гомбын Равдан “Утгын чимэг” наадмын шилдэг уран уншигч- өгүүлэгчийг шалгаруулж СТА, орчуулгын киноны дуун хөрвүүлэгч Өлзийн Наранбаатарыг шагнаж урамшууллаа.