Монгол Улсад цар тахал эхэлснээс хойш хоногт хамгийн олон хүн нас барж, COVID-19-ийн хүндрэлээр нийт 609 иргэн амиа алдлаа

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

COVID-19 өвчний нэн хүнд хэлбэрээр 31-86 насны 17 иргэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.

  • Эмчлүүлээд 19 хонож байсан 31 настай нэг эрэгтэй 
  • 19 хоног эмчлүүлж байсан 45 настай нэг эмэгтэй
  • 7-13 хоног эмчлүүлж байсан 60-69 насны 4 иргэн
  • 4-18 хоног эмчлүүлж байсан 70-79 насны 7 иргэн
  • 4-10 хоног эмчлүүлж байсан 80 болон түүнээс дээш насны 4 иргэн 

энэхүү халдварын хүндрэл болон архаг суурь өвчний хавсарсан хэлбэрээр энджээ. 

Энэ бол коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш хоногт эндсэн хамгийн олон тохиолдол болж байна. Өнгөрсөн хугацаанд долдугаар сарын 1-нд мөн 17 иргэн эндсэний хоёр нь өөр өвчний шалтгаантай байсныг ЭМЯ мэдээлж байв.

Ийнхүү цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн тоо 631 болжээ. Үүнээс COVID-19-ийн шалтгаант нас баралт 609 байна. 

Харин өнгөрсөн 24 цагт 1,502 тохиолдол эдгэрсэн байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 82,933 болжээ.

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх