Өнөөдрөөс Тусгаар тогтнолын талбайн зүүн талыг хэсэгчлэн хаана

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өнөөдрийн 14:00 цагаас энэ сарын 9-ний 08.00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайн зүүн талын замыг хаахаар болжээ. 

Учир нь тус хэсэгт буюу Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Л.Лааганы гудамжийг хэсэгчлэн хааж, дулааны төв 2ф200мм голчтой 170 м хос шугам шинэчлэлтийн ажил хийх аж.

Тиймээс иргэд явах чиглэлээ төлөвлөн, өөр замыг сонгож хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Өнөөдрөөс Тусгаар тогтнолын талбайн зүүн талыг хэсэгчлэн хаана

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх