НҮБ хүүхдээр хурдан морь унуулахгүй байхыг хүслээ

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдээр хурдан морь унуулахыг аюултай хөдөлмөр эрхлэлтэд тооцсон байдаг. Тиймээс НҮБ-аас 18-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тал дээр анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газраас хүсэж, мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд “Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг учир  Нэгдсэн үндэсний байгууллагаас Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн  аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомждоо  тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ. 

НҮБ хүүхдээр хурдан морь унуулахгүй байхыг хүслээ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх