БНХАУ баллистик пуужин харвах 100 гаруй байгууламж барьж байна

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

БНХАУ Ганьсу мужийн Юймэнийн районд тив алгасах стратегийн баллистик пуужин харвах 100 гаруй газар доорх байгууламж байгуулж барьж буй тухай The Washington Post сонин шинжээчдийн мэдээлэлд тулгуурлан нийтэлжээ.

Тэнд өгүүлснээр, Хятадын ийм алхам нь Бээжингийн цөмийн зэвсгийн салбарын боломж ихээхэн нэмэгдсэнийг  харуулж байгаа аж. Гэхдээ эдгээр байгууламжуудад  байрлуулах  пуужингийн тоо нь зуугаас арай бага байж болно гэлээ. Хиймэл дагуулын  зурагт шинжилгээ хийхэд Хятадын газар доорх цөмийн байгууламжуудтай ижил төстэй 119 барилгын ажил зургуудаас тодхон харагджээ. 

Тавдугаар сард South China Morning Post сонин цэргийн эх сурвалжид тулгуурлан Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн  шинэ шумбагч цөмийн хөлөг  АНУ-ын нутаг дэвсгэрийн хаана ч цохилт өгөх пуужин тээх чадвартайг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх