Ц.Батсайхан: Наадам хойшлуулах сэдвээр далимдуулан өв уламжлал, морьтон түмний соёл руу халдаж байна

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Үндэсний баяр наадмыг хойшлуулахыг эсэргүүцсэн уяачид төв талбайг морьтойгоо гороолж байна. Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгч Ц.Батсайхан : "Холбооноос уяачдыг санаатайгаар зохион байгуулж өдөөн турхирсан зүйл байхгүй. Бүтэн жилийн хүч, хөдөлмөрөө зориулсан уяачид маань өөрсдийн хүсэл зоригоор ирсэн. Морин спорт, уяачдын холбооноос ч баяр наадмыг хойшлуулах саналаа эргэж харахыг хүсэж Засгийн газарт шаардлага хүргүүлээд байна. Уяачид, малчин түмэн 100 жилийн түүхэндээ наадмаа тасалдуулж байгаагүй. Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байгаа ч наадам хойшлуулах сэдвээр далимдуулан өв уламжлал, морьтон түмний соёл руу дайрч байгаа гадаадын гар хөл бологсод байхыг үгүйсгэхгүй" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх