Eruul.gerege.mn систем мөнгөө АВААГҮЙ Ч хэвийн ажиллаж эхэлжээ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өчигдөр Eruul.gerege.mn систем төлбөрийн асуудлаас үүдэн ажиллахгүй болсон.

Тодруулбал, Eruul.gerege.mn платформыг хөгжүүлэгч компанийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан бичиг илгээж сүүлийн гурван сар ашиглалтын зардал төлөөгүй тул системийг зогсоож буйгаа мэдэгдсэн. 

Тэгвэл “Гэрэгэ системс” ХХК-д үүсэн төлбөрийг даруй шилжүүлэх болсон талаар ОБЕГ-аас мэдэгдээд байсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Гэрэгэ системийн төлбөрийг шилжүүлсэн талаар мөн мэдээлсэн. 

Тэгвэл уг системийн үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн болжээ. Гэхдээ тус компанийн зүгээс төлбөрийн асуудал шийдэгдээгүй ч иргэдийн эрх ашиг, эмч алба хаагчдын хичээл зүтгэлийн улмаас төлбөрийг урьтал болгохгүй системээ ажиллуулж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.  

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх