"Хүүхдүүд "PC" тоглохын оронд МОРЬ УНАЖ өв соёлдоо суралцах нь чухал"

  • 0
  • 90
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хүй долоон худагт байрлаж байсан уяачид морьтойгоо төв талбайд жагсаал хийхээр ирээд байна. Монголын Морин спорт, уяачдын холбооноос наадмыг хойшлуулахгүй байхаар Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа билээ.

Энэ үеэр Морин спорт, уяачдын холбооноос, "Хүүхдүүдийг хурдан морины уралдаанд бүртгүүлэхээс өмнө PCR-ийн шинжилгээ өгч байгаа. Тэгэхээр халдвар тарах айдасгүй гэсэн үг. Наадам хийгээгүйгээс болж сөрөг дагаварууд их гарна. Учир нь уяачид морио хаа сайгүй уралдуулж эмх замбараагүй байдал үүснэ. Бүх зүйлийг буруу талруу мушгиад байлгүй зөв талаас нь харж Монголчуудыг эв нэгдэлтэй байлгах хэрэгтэй.

Амьнаас илүү үнэтэй наадам гэж байхгүй. Гэвч хүүхдүүд pc тоголж байхын оронд Монгол соёлоо дээдэлж, морь унахад буруу зүйл үгүй. Өв соёлоо үргэлжлүүлэх хойч ирээдүй шүү дээ. Манай холбоо уяачдын дуу хоолойг л хүргэж байна" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх