БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯРЫН ОХУ-Д ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2021 оны оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцлоо.

Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж үйл ажиллагаатай нь танилцан хүндэт зочны дэвтэрт тэмдэглэл бичин үлдээлээ. Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Р.Сүхбат нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалийг гардуулав. Үүний дараагаар Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгонзохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэхудаагаа болж өндөрлөсөн юм. Шинэ төрлийн коронавирусийн цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа уг хуралд 109 орны 700 гаруй зочид төлөөлөгч оролцсоноос 55 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэмшинжилгээ, судалгааны 94 төрийн бус байгууллагын судлаач, шинжээчид оролцсон томоохон арга хэмжээ боллоо.

Олон улсын аюулгүй байдлын асуудлаархМосквагийн 9 дүгээр бага хуралд оролцогчдод ханданОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийнбичгийн дарга Антонио Гутерриш нар видеомэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн юм. Бага хурлыг нээж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу үг хэлэхдээ УАГБ-ыг дэлхийн цэрэг-улс төрийн холбоо болсон бөгөөд түүний гол үүрэг нь ОХУ, БНХАУ хоёрыг тогтоон барихад оршиж байгааг онцлон тэмдэглэсэн байна.  Түүнчлэн бага хурлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Патрушев, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников, ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга С.Нарышкин зэрэг албаны хүмүүс олон улсын гол асуудлуудаар илтгэл тавьлаа.

Энэ жилийн бага хурлын нэг онцлог нь дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлийн талаарх сэдвийн хүрээнд нэг салбар хуралдааныг зохион явуулсан явдал юм. Тус салбар хуралдаанаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Н.Ермекбаев, Бүгд Найрамдах Зимбабве Улсын Батлан хамгаалахын сайд О.Мучингури-Кашири, Бүгд Найрамдах Судан Улсын Батлан хамгаалахын сайд Я.Ибрагим, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын орлогч сайд А.Кумар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн энхийг сахиулах ажиллагаа хариуцсан орлогч Жан-Пьер Лакруа зэрэг албаны хүмүүс илтгэл тавьсан дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавьж өөрийн орны туршлагаасаа хуваалцсан юм.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бага хуралд оролцох үеэрээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийж хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийнхамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх аргахэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хоёрталын цэргийн хамтын ажиллагааны бүхий л чиглэлүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхааралхандуулж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Батланхамгаалахын сайд Г.Сайханбаярыг ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урив.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр МонголУлс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын онцгой комиссын дэд даргын хувьд цар тахлын хүнд үед Монгол Улсад вакцин нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлдидэвхтэй хамтарч ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлнэгэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр айлчлалын үеэрээ Москва мужид байрлах “Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд Аугаа их Эх орны дайн дахьМонгол Улсын оролцоог харуулсан “Монгол дайчид” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцсонбайна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Аугаа ялалтыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол болон Хятадын анд нөхдүүдэд зориулан эхний хоёр хөшөөг нээж байна. Дараа дараагийн жилүүдэд “Нормандия-Неман” францыннисэхийн хороо, Аляскаас Сибирь рүү нисэх онгоц тээвэрлэн ирж байсан Америкийн нисгэгч нарт болон ялалт байгуулахад тусалж, дэмжиж байсан бүхэнд зориулж хөшөөнүүдийг байршуулах болно” хэмээн тодотгожээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, “ Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан тусламжийг харуулсан дурсгалын хөшөөний нээлтийг хийж байгаад ОХУ-ын Батлан хамгаалахынсайд болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны биебүрэлдэхүүнд хувиасаа болон нийт Монголын ардтүмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дайны турш 800 мянгаас ихгүй хүн амтай Монгол Улс “Бүхнийг фронтын төлөө, бүхнийг ялалтын төлөө” уриан дор бүх боломжоо дайчлан Зөвлөлтийн ард түмэнд тусламж үзүүлсэн явдалд бидний ахмад үеийнхнээрээ бахархах сэтгэл төрж байна. Зөвлөлтийнард түмэнд бэлэглэсэн Монгол морьд эр цэргүүдийн хамтаар Берлин хүрсэн байдаг. 2017 онд бид Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр дайны он жилүүдэдМонгол морьдын гаргасан агуу их хөдөлмөрийг харуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөгбайршуулсан явдалд бид гүнээ талархаж явдгаа ОХУ-ын төр засагт дахин илэрхийлж байна” хэмээжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх