Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Тодруулбал,
1.Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,
2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
4. Төв аймгийн 4 сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
5. Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
7. Хэнтий аймгийн 18 сум бүгд
8. Дорнод аймгийн 5 сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
9. Ховд аймгийн 4 сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
10. Дундговь аймгийн 10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
11. Дорноговь аймгийн 14 сум бүгд
12. Сэлэнгэ аймгийн 4 сум буюу Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
13. Увс аймгийн 5 сум буюу Давст, Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
15.Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
16.Баян-Өлгий аймгийн 1 сум буюу Булган,
17.Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
18.Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.