ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Баянзүрх дүүргийн 26-р хорооны дугаар бүхий байрны тоотод эрэгтэй хүн боомилсон байдалтай нас барсан хэрэг энэ сарын 30-нд гарчээ. Тодруулбал, тус тоотод суух 55 настай иргэн Ж.Д нь аваарын шатны гишгүүрээс мяндсан уяагаар хоолойгоо боомилж, нас барсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр талийгаач энэ сарын 23-нд коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу эерэг гарч, гэрийн тусгаарлалтад байжээ. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.