ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Ковид-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн 50 хувиар хөнгөлж, зөрүүг төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэжээ.
Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг төрөөс даах шийдвэрийг энэ оны арванхоёрдугаар сар хүртэл сунгаад байгаа билээ.