Улаанбаатарт 1,345, орон нутагт 901 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,048 шинжилгээ хийх явцад 2,246 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 114,656 болж байна. 2,246 бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд задалж танилцуулбал,

  • 1,345 нь Улаанбаатар хотод
  • 901 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 2,825 хүн эдгэрч, нийт 76,654 хүн эдгэрлээ. Халдварын улмаас 14,121 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 9,502
  • Хүндэвтэр - 3,143
  • Хүнд - 1,237
  • Маш хүнд - 239 хүн байна.

Гэрийн хяналтад 24,112 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 15 хүн нас барсан. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх