ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багт Багануур дүүргийн харьяат хоёр иргэн самар түүхээр иржээ. Тэдний нэг нь энэ сарын 16-ны өдөр Хагийн хар нуурын чиглэлд гарч явсан байна. Харин нөгөө иргэн энэ сарын 20-нд гэрлүүгээ буцна гэж яваад сураггүй алга болжээ.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж өгөх хүсэлтийг Цагдаагийн байгууллага өчигдөр 17:00 цагт хүлээн авсан байна. Одоогоор эрлийн ажил үргэлжилж байгаа аж.