Модны хөвөнг арилгах тариа хийж байна

  • 0
  • 88
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нийслэлд улиас модны унгарилыг арилгах зорилгоор тариа хийж байна. Хот суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд өргөн хэрэглэгдэж ирсэн улиас мод нь олон сайн талтай, экологийн үр ашиг өндөртэй ургамал. Гэвч эм улиас модны үр хөврөл буюу унгарил хийсэх үзэгдэл нь нийслэлчүүдийн дунд тулгамдсан асуудлын нэг билээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас модны дохиурын тоосжилт, унгарил тархахаас сэргийлэх арчилгааны бүхий л аргуудыг шат дараатай хэрэгжүүлж унгарилын тоог бууруулах ажлуудыг хийсээр байгаа.

Тухайлбал, Модыг зөв хэлбэржүүлэх, Молцог түүх, Унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийдэг. Эдгээрээс гадна сүүлийн үед шинээр нэвтрээд буй модны унгарилын гарцыг 90 хувь бууруулдаг тариа ашиглахаар бэлтгэл ажлыг хангаж өнөөдрөөс тарилгын ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжид судалгаагаар хотын төв, хязгаарлагдмал хэрэгцээний буюу цэцэрлэг сургууль, орон сууцны дунд байрлах 2000ш улиас модонд хийхээр болсон.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх