ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ЭМЯ-ны цаг үеийн ээлжит мэдээллээр сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 11 748 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2362 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 107 262 болж байна.
Шинээр батлагдсан тохиолдлоос дотоодод 2361, эрүүл мэндийн нэг ажилтан халдвар авчээ. Мөн өчигдөр 12 хүн нас барсан байна. Эмнэлэгт маш хүнд 253 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Ойрын хавьтал болсон хүний шинжилгээг зургаа дахь хоног дээр нь тандалтын баг авна. Ойрын хавьтал болсон өдрөө шинжилгээ өгөх нь нууц үед байгаа вирусийг илрүүлэхгүй байх талтай гэж ЭМЯ-наас мэдээллээ.