ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ЭМЯ-ны мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 8 явуулын, 22 суурин цэг ажиллана. Вакцинжуулалтад 42 багийн 262 эмч, ажилтан ажиллаж 3488 иргэнийг дархлаажуулна.
Тодруулбал, өнөөдөр жирэмсэн эхчүүд, хөхүүл, байнгын асаргаанд байдаг болон архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон 16-17 насны хүүхдүүдэд "Файзер" вакцины эхний тунг хийж байна. Өнөөдөр:
- Багануур дүүрэгт дархлаажуулалтын 4 баг ажиллаж, 250 хүнийг вакцинжуулна,
- Багахангай дүүрэгт 1 баг ажиллаж, 90 хүнийг,
- Баянзүрх дүүрэгт 4 баг ажиллаж, 596 хүнийг,
- Баянгол дүүрэгт 2 баг ажиллаж 486 хүнийг,
- Сонгинохайрхан дүүрэгт 5 баг ажиллаж 600 хүнийг,
- Сүхбаатар дүүрэгт 5 баг ажиллаж, 396 иргэнийг,
- Налайх дүүрэгт 2 баг ажиллаж, 230 хүнийг,
- Чингэлтэйд 5 баг ажиллаж, 390 хүнийг,
- Хан-Уулд 3 баг ажиллаж, 350 хүнийг,
- явуулаар 8 баг ажиллаж 262 хүнийг,
- нийт өнөөдөр 3488 иргэнийг вакцинжуулалтад хамруулна.