Зурхай : Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

  • 0
  • 163
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өнөөдөр аргын тооллын 2021 оны зургаадугаар сарын 26. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 17. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр.

 Барилдлага: Шид

 Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

 Суудал: Шороо

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг  үргээлгэх буюу үс засуулахад өнгө зүс доройтно хэмээжээ.

Эх сурвалж : МОНЦАМЭ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх