Засгийн газар "Өршөөлийн хууль" боловсруулж байна

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан "Өршөөлийн хууль" гаргана гэх мэдээлэл байсан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоос тодруулахад "Төсөл боловсруулагдаж байгаа. 

Өршөөлийн ажиллагаа гэдэг бол амаргүй. Энэ ажлыг зохион байгуулахад нэлээн их хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү зардаг. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Өршөөлийн хууль гарна гэсэн хүлээлт бий. Ял эдэлж байгаа иргэдийн дунд ч бий. Ямар нэгэн байдлаар шийдвэр гарч таарах байх. Өршөөлийн хууль хуучныхаас ялгаатай нь Х.Тэмүүжингийн батлуулсан хуулиар энэ хууль явагдана. Ял эдэлж байгаа хүмүүсийн дунд хуучин болон шинэ хуулиар шийтгүүлсэн хүмүүс бий. Энэ хоёр хуулийн хооронд асуудал үүснэ. Энэ бүхнийг зөв гаргах нь чухал. Хууль хэзээ гарахыг мэдэхгүй. Авлига албан тушаалын хэрэг, хүний амь нас хөнөөсөн зэрэг хүнд хэргүүдэд өршөөлийн хууль хамаардаггүй. Яг төсөл нь орж ирээгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх