Энэ сарын 14-нд согтуурсан үедээ сураггүй болсон иргэнийг хайж байна

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Увс аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т Ховд сумын Ховд багийн сумын төвд зургаадугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн 46 настай эрэгтэй сураггүй болжээ.

Тус сумын Цагдаагийн тасагт зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:15 цагт мэдэгдэж, зургаадугаар сарын 17-21-ний өдрүүдэд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “Ховд” голын хөвөөгөөр 30 км-т явган болон мотоциклтой, “Ховд” сумын төвөөс “Бэлчир” гэдэг газар хүртэл 20 км-т мотоциклоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өчигдөр оройн 22:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өнөө өглөөний 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх