Тус газрынхан энэ сарын 17-18-нд шилжих шөнө Арбулаг суманд ажлаар явж байхдаа архидан осгтуурч, улмаар Г.Энхбаяр дарга болон Э.Н нарын хооронд маргаан үүсчээ. Харин Г.Энхбаяр дарга ажилтан Э.Н-г жолоочийн хамт ийнхүү зоджээ.
Хохирогч Э.Н нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тархины хүнд хэлбэрийн доргилт, нүдний доод зовхины урагдалттай гэх оноштой байгаа ажээ.
Харин Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр хүн зодсон хэрэгтээ огт гэмшихгүй байгаа бөгөөд, уулчлалт ч гуйгаагүй байна. Тэр бүү хэл Э.Нямдавааг өөрөөсөө болж зодуулсан хэмээн үл тоож байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр гэгч нь тус аймгийн ИТХ-ын дарга асан Л.Төмөрбаатарын хамаатны дүү бөгөөд Л.Төмөрбаатар албан тушаалаасаа буухаасаа өмнө дүүгээ Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилсон байжээ. Мөн Г.Энхбаяр нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажилладаг байна.
Нэг ёсондоо төрийн алба хаагчдыг ёсзүй, сахилга хариуцлагаар нь шүүлтүүрдэж байх ёстой газрын дарга нь өөрөө ийнхүү ёс бус үйлдэл гаргаж, араатан шиг аашилсан байна.
Үүн дээр нэмээд цар тахлын хууль зөрчин архидан согтуурсан хэрэг үйлджээ. Харин эрхэм даргын ёс бус үйлдэлд хэрхэн хариуцлага тооцохыг нь цаг хугацааны асуудал болж байна.