МАНАЙ УЛС КОВИД-ИЙН ЭСРЭГ РЕМДЕСИВИР 100МГ ТАРИЛГЫГ АВЛАА

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын Хүний эмийн зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, КОВИД-19-ийн үед хэрэгтэй байгаа ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг зарим эм, яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмнүүдэд импортын зөвшөөрөл олгосон юм.

ЭМЯ-ны захиалгаар эдгээрийн Ремдесивир 100мг тарилгыг "Монгол Эм Импекс Концерн" компани импортлон авч, албан ёсоор хүлээлгэн өгөөд байна.
 
Уг эмийн тасалдал үүсгэхгүй, нөөцийг хангалттай бүрдүүлэхээр ирэх долоо хоногт дараагийн татан авалтуудыг хийхээр ажиллаж байгаа тухай ЭМЯ-наас мэдээллээ.

ДЭМБ-аас COVID-19 халдварын эмчилгээнд хамгийн үр дүнтэй гэж үзэн, эмчилгээнийхээ удирдамжид АНУ-ын Gilead Sciences компанийн бүтээгдэхүүн Remdesivir тарилгыг оруулсан байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх