Зүүж байсан амны хаалтаа халаасандаа хийгээд дахин зүүж болохгүй

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Амны хаалтыг хэрхэн зөв зүүх талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, гавьяат эмч Ц.Чинбүрэн зөвлөгөө өглөө. 

Тэрбээр "Олон хүнтэй газраар явахдаа зүүсэн амны хаалтаа гэртээ эсвэл хүнгүй газар ороод гадна талаас нь гараараа бариад халаасандаа хийчихдэг. Ингээд буцаад гарахдаа халааснаасаа бохир амны хаалтаа гаргаж ирээд зүүж байна. 

Магадгүй та халдвартай хүнтэй тааралдсан бол бохирдсон гараараа нүд, амандаа хүрэхэд халдвар тархах нөхцөл бүрдэнэ. 

Тэгэхээр зүүгээд авсан амны хаалтны гадна талд хүрэхгүйгээр хогийн саванд аюулгүй газар хаяарай. Үүн дээрээ гараа тогтмол угаа. Амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй халдвараас хамгаалах арга" гэдгийг зөвлөлөө.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх