"Улаанбаатар хотод хамгийн их тулгамдаж буй асуудал нийтийн тээвэр. Автомашинаас гадна дугуйн болон явган хүний зам байх ёстой. Гэтэл хоёр жилийн өмнө барьсан гүүрэн дээр явган хүний зам алга. Тухайн гүүр нь үерт автаж байна.
Ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэн дутагдалтай байна. Мөн засаглал, хүүхэд хүмүүжих орчныг сайжруулах шаардлагатай. Уг тайланд дүүрэг бүрд тулгамдсан таван асуудал болон хамгийн сайн, хамгийн муу тус тус 20 үзүүлэлтийг тусгасан. Тухайн дүүрэг, хотыг удирдаж байгаа хүмүүсийн хувьд гарын авилга болох юм.
Жишээ татаж Сонгинохайрхан дүүргийн хувьд яръя. Тус дүүргийн сайн тал нь гэмт хэргийн гаралт, гэр бүл салалт бага байна. Харин сул тал нь нийтийн тээврийн үйлчилгээ, амьжиргааны түвшин доогуур, гэмт хэргийн зөрчил их гардаг" гэсэн мэдээллийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өглөө.