ХУУЛИЙН ЗААЛТ: Х.Баттулга насан туршдаа сайд нар шиг цалинжиж, гурван жил автомашины үйлчилгээ авна

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Зургадугаар сарын 25 буюу энэ баасан гарагт У.Хүрэлсүх тангараг өргөснөөр албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч болно. Үндсэн хуульд заасанчлан, энэ мөчөөс эхлэн Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болох юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн тухай хуульд хуучин Ерөнхийлөгчид холбогдох нэгэн онцлох заалт байдгийг сануулъя. Энэ нь тус хуулийн 16.6-д хамаарах бөгөөд:

“Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй” гэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу Х.Баттулга нь өмнөх бусад Ерөнхийлөгчдийн адилаар насан туршдаа сайдын цалинг сул авч, гурван жил автомашин болох холбооны үйлчилгээ авна.

Мөн Хууль зүйн яамнаас боловсруулагдсан, хараахан хэлэлцэн батлагдаагүй байгаа Ерөнхийлөгчийн тухай хуульд энэ заалтыг улам баяжуулсан байна. Тухайлбал насан туршдаа гадаадын харьяат болж болохгүй, таван жилийн хугацаанд улс төрийн нам байгуулж эсвэл гишүүнээр элсэж болохгүй гэхчлэн зааж өгчээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх