Сард 100-120 мянган хүн өвчлөх эрсдэл үүссэн тул эрдэмтдийн зөвлөл хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр АСА станцын ярилцлагад оролцлоо.

Энэ үеэрээ Эрдэмтдийн багийн тооцооллоор зургадугаар сарын 15-наас халдвар буурах байсан. Гэтэл орон нутаг руу чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, шагнал гардуулж, найр наадам болсон нь халдварын тоо нэмэгдэхэд нөлөөллөө.

УОК-ын дэргэд ажиллаж байгаа эрдэмтдийн зөвлөл хараат бусаар дүгнэлт, зөвлөмжөө гаргаж, хүргэж байгаа. Бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Бид хөл хорио зайлшгүй тогтоох шаардлагатай байна гэж үзэж, саналаа УОК-т хүргүүлсэн. Учир нь тохиолдлын тоо 3000-аас 3500 хүрэх магадлалтай байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянга хүрэх эрсдэлтэй байна” гэсэн юм.

Хөл хорих шалгуурууд

  • Халдварын тоог хардаг
  • Орны ачаалал хардаг
  • Лабораторийн ачаалал хардаг
  • Нас баралт хардаг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх