Хөвсгөлийн Ханх суманд 4.4 магнитуд хүчтэй газар хөдлөлөө

  • 0
  • 170
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдрийн 08:41 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газар мэдээллийг авмагц тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн, учирсан хохиролгүй хэмээн мэдээлсэн.

Он гарсаар манай улсад газар хөдлөлт нэлээд идэвхжилттэй байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд 6.5, тавдугаар сарын 3-нд 6.3 магнитуд хүчтэй газар хөдөлсөн билээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх