"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

  • 0
  • 179
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ. Энэ хүрээнд 100 айлын зам буюу "Өлзий" төвийн уулзвараас баруун тийшээ Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ. Иймээс зургадугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх