Жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаа билээ. Тэгвэл 16-17 насны хүүхдүүд мөн өнөөдрөөс дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой болжээ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Бие давхар эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны цахим хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой. Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг хамрагдах юм.
Үүнээс гадна эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийг сайн дураар нь вакцинд хамруулах хүсэлтийг ирүүлж байгаа. Үүний дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох судалгааг хийж, шийдвэр гаргасан. Хэрэв эцэг, эхчүүд 16-17 насны хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гарган хамруулах боломжтой.
Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Файзер вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой” гэсэн юм.