Л.Энхсайхан: КОВИД-оор өвчлөөд эдгэрсэн хүн эргэн халдвар авах магадлал байгаа

  • 0
  • 94
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэн дахин өвчилсөн тохиолдол байгаа эсэхийг тодрууллаа. 

Тэрбээр "КОВИД-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүн эргэн халдвар авах магадлал онолын хувьд байгаа. Жишээлбэл, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв дээр энэ чиглэлийн судалгаа хийгдэж байгаа юм байна. Мөн хэд хэдэн улс орнуудад эргэн халдвар авах тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс эргэн халдвар авах тохиолдлын тоо, хүндрэх магадлал байна уу, дархлаа тогтолцоо энэ үед хэрхэн ажиллах вэ гээд асуултуудад хариулахаар олон улсын эрдэмтэд ажиллаж байна.

Манай улсын хувьд эргэн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн энэ чиглэлийн судалгаа хийгдээгүй байгаа. Гэсэн ч магадлал байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ сахиж амны хаалтаа зүүх, зай барих, гараа угаах, олон хүн цугласан газар очихгүй байх хэрэгтэй. 

Нийгмийн эрүүл мэндийн эдгээр арга хэмжээ энгийн мэт боловч халдварын тархалтаас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Тухайлбал, эдгээр арга хэмжээг авч эхэлснээс хойш 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, гэдэсний халдварт өвчнүүдийн тохиолдол буурах эерэг үр дүнг дагуулж байна. Үүнийг дагаад антибиотекийн хэт хэрэглээ буурч байгаа" гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх