Өчигдөр хоёр хүүхэд автомашинд мөргүүлж амиа алджээ

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зургаадугаар сарын 9-нд нийт 236 дуудлага мэдээлэл иржээ. 

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирчээ.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

2021 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 09:30 цаг орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна. 
2021 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 20:00 цаг орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироожээ.
2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цаг орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, жолоочийн амь нас хохирсон байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх