Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагт 10.000 орчим хүнд шинжилгээ хийхэд батлагдсан тохиолдол 1460, эдгэрсэн 412, нас баралт 10 бүртгэгдлээ.
Ингэснээр дотоодын нийт халдвар 70.482, эдгэрсэн 55.569, нас баралт 334 болж байгаа юм. Мөн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
“Коронавирус туссан хөнгөн шинж тэмдэгтэй иргэд зайлшгүй эмнэлэгт очиж эмчилгээ авах шаардлагагүй. Хамгийн гол нь хүн хоорондын зай барьж, гэртээ өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ингээд биеийн халуунаа ойр ойрхон хэмжиж, зовиур илэрсэн тухайгаа 119 тусгай дугаар, өрхийн эмчээс авч айж сандрах хэрэггүй. Дархлаагаа дэмжиж, хоолоо сайн идэж, унтаж амарч байх хэрэгтэй. Гэрийн бусад гишүүд зай барих шугамаар ажиллана. Ингэснээр эмнэлэгт хүнд өвчтнөө үзэх боломжтой болно” гэв.