ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хороонд байрлах нэгэн байгууллагын хашаанд толгойндоо шархтай, хүнд зодуулсан байж болзошгүй иргэн нас барсан хэрэг өнгөрөгч зургаадугаар сарын 5-нд болжээ.
Талийгаач нь тус хороонд оршин суух 55 настай Б байсан бөгөөд эл хэрэгт Чингэлтэй дүүргийн харьяат 49 настай Г-г сэжигтнээр татан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээлнээр талийгаач нь өмнөх шөнө сэжигтэнтэй архи согтууруулах ундаа ууж зодолдсон гэх. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.