Архангай аймагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

  • 0
  • 149
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Архангай аймагт өнөөдөр /2021.06.08/ 04:29 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдөлжээ.

Тодруулбал, Архангай аймаг, Эрдэнэмандал сумын төвөөс урд зүгт 28 км-т байх Алаг-Уул багийн Бага булаг гэдэг газар энэ сарын 8-ны 04:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 04:38 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Энэ талаар Эрдэнэмандал сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх