А.И.Цэдэнбал-Филатовад цол, одонг буцаан олгож, цагаатгана

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Шүүхэээс А.И.Цэдэнбал-Филатоваг цагаатгах тухай дөрвөн үндэслэл бүхий нэхэмжлэлийг хэлэлцэн, нэг үндсэлэлээр цагаатгах шийдвэрийг гаргажээ. 

Тодруулбал шүүхийн мэдээнд "Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 4 үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ" гэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх