Бага насны хоёр хүүхэд цагдаа нарын эсрэг гал нээж, нэг нь хэвлий, гартаа буудуулжээ

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

АНУ-ын Флорида мужид орон нутгийн цагаар мягмар гарагийн шөнө 12 настай хүү, 14 настай охин айлын цонх хагалан орж АК-47 болон өөр хоёр буугаар зэвсэглэн хууль сахиулагч нартай буудалцсан байна. Хэргийн газар ажилласан цагдаа нарын энгэрийн камерийн бичлэгийг задласан бөгөөд хүүхдүүд байшингийн унтлагын өрөө, гаражны хаалгаар ээлжлэн гал нээж байсан аж. 14 настай охин хэвлий болон гартаа буудуулан эмнэлэгт хүргэгдсэн, биеийн байдал тогтвортой байгаа бол 12 настай хүү ямар нэг гэмтэл бэртэлгүйгээр зэвсгээ хаясан байна. 

12 настай хүү 150 см өндөртэй, 35 кг жинтэй, 14 настай охин 180 см өндөртэй, 63 кг жинтэй аж. 12 настай хүүгээс мэдүүлэг авахад "Би цагдаа нарыг ирснийг мэдсэн учраас буудсан, тэднийг шархдуулмаар байсан юм. Яг л "GTA" шиг" хэмээн мэдүүлэг өгсөн байна. Цагдаа нар тэдэнтэй ярихийн тулд байшин уруу утсаа шидсэн ч тус болоогүй тул эхний удаа анхааруулаад хоёр дахь удаа гарч ирэхэд нь гал нээсэн байна. 12 настай хүүгийн тухайд 2017 оноос хойш асрамжийн газар амьдарсан бөгөөд энэ жил хоёр удаа хууль бус үйлдэл хийжээ. Тухайлбал, сургуулийн удирдлага уруу тоосго шидсэн, ангийнхаа хүүхдийг ална хэмээн сүрдүүлсэн байна. 

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цагдаа ажилтнууд үнэхээр шаардлагатай үед гал нээсэн эсэхийг шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх