ТАЙЛАНД, АНУ, БРАЗИЛ ЗЭРЭГ 10 УЛС МАНАЙ УЛСТАЙ ХАРИЛЦАН ХИЛЭЭ НЭЭЖ БАЙНА

  • 0
  • 103
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

УОК-ын өчигдрийн /2021.06.02/ хэвлэлийн хурлаар манай улс энэ сарын 1-ны өдөр хил нээсэнтэй холбоотойгоор харилцан хилээ нээгээд байгаа улсын талаар мөн мэдээлэл өглөө.
 
Өнөөдрийн байдлаар Монгол улстай 10 улс харилцан хилээ нээлттэй байлгаж байна.

Эдгээр улсуудыг нэрлэвэл:

  1. Турк
  2. Энэтхэг
  3. Грек
  4. Киргиз
  5. Тайланд
  6. Индонез
  7. АНУ
  8. Бразил
  9. Арабын Нэгдсэн Эмират Улс
  10. Египет 

Харин БНХАУ, ОХУ болон БНСУ, Япон зэрэг улсуудтай өнөөдрийн байдлаар дипломат яриа хэлэлцээрийг хийж байгаа бол хил нээнэ гэдэг нь зөвхөн нэг улсын асуудал биш, хоёр улсын хэлцлээс хамаардаг учраас тухайн улсууд харилцан хилээ нээх нь дипломат шугамаар яриа хэлцэл хийсний үндсэн дээр үр дүн гарна" гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг хэллээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй улс хилээ хэсэгчилсэн болон бүтэн байдлаар хаасан байгаа бол манай улсад гадаадаас ирэх иргэдэд заавал вакцины давтан тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй байгааг онцоллоо.

Тухайн иргэн давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол тусгаарлалтын байранд буюу зочид буудалд тусгаарлахгүй гэрийн ажиглалтад долоо хонуулна. Гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй, тэр дундаа коронавирусийн мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн. Харин ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө.

Гадаад харилцааны яамнаас гаднын бусад орны Элчин сайдын яамд руу Монгол Улс хилээ нээж, виз олгож байгаа, долдугаар сард жуулчид ирэхээр бол тэдэнд тавих шаардлагыг түгээмэл өгч байгаа гэдгийг мөн хэллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх