БНХАУ-ын бүтээсэн цөмийн нэгдлийн реактор 120 сая цельс градуст 100 секунд ажиллаж, шинээр дэлхийн рекорд тогтоосон байна. Мөн тус реактор хамгийн ихдээ 160 сая цельс градус хүртэл халсан аж. Энэ нь манай нарны цөм дэх хэмээс арав дахин халуун байгаа юм.
Тэрхүү реакторыг “Experimental Advanced Superconducting Tokamak” буюу “EAST” гэж нэрлэжээ. Хятад эрдэмтэд ногоон энергийн эх үүсвэр бүтээхэд “EAST” реактор тусална гэж үзэж байгаа аж. Тус цөмийн нэгдлийн реакторыг өнгөрсөн арван хоёрдугаар сард барьж дуусан ашиглалтад оруулжээ.
Өмнө нь “EAST” 100 сая цельс градуст 100 секунд ажиллан рекорд тогтоож байсан аж. Эрдэмтэд энэхүү реакторыг наранд явагддаг процессыг дэлхий дээр хуулбарлах гэсэн зорилготой бүтээжээ. Наран дээр цөмийн нэгдэл урвал явагдсаны үр дүнд маш их энерги ялгардаг аж. Хэрвээ үүнийг бид хуулбарлаж чадвал маш их хэмжээний энерги гаргаж авах боломжтой юм.