Сүүлийн 24 цагт 7102 хүний шинжилгээний хариу гарч, 1143 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. 1143 тохиолдол нь ойрын хавьтлууд болон иргэдийн сайн дураараа өгсөн шинжилгээнээс илэрчээ. Шинээр илэрсэн халдваруудын 1052 нь нийслэлд, 91 нь орон нутагт бүртгэгджээ. Ковид19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд болон хүүхдүүд халдварт өртөх эрсдэл өндөр байгаа талаар холбогдох яамнаас мэдээллээ.
Орхон аймагт -9
Дархан-Уул аймагт -4
Хөвсгөл аймагт- 17
Төв аймагт -56
Булган аймагт -8
Сэлэнгэ аймагт -1
Хэнтийд -4
Баянхонгор-1
Архангай-1
Завхан-2
Ховд-1
Увс-26
Дорнод- 5
Говь-Алтай аймагт -5
Баян-Өлгийд - тохиолдол бүртгэгджээ.
Нас баралтын тухайд, сүүлийн 24 цагт гурван хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 286 болж байна. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 685 хүн эдгэрчээ.