Токиогийн олимпын анхны зочид Японд буулаа

  • 0
  • 153
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Токиогийн олимпын эхний зочид болох Австралийн софтболын эмэгтэй баг тамирчид өчигдөр /2021.06.01/ Японд буужээ. Цар тахлын хязгаарлалт, хөл хорионы үед ирж буй Австралийн тамирчид олимпын тосгон руу нүүхээс өмнө долдугаар сарын 17-ныг хүртэл Гүнма мужийн Оота хотод байрлан, орон нутгийн баг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх аж. Тус багийн гишүүд бүгд Ковид-19 халдварын эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд өдөр бүр вирусийн шинжилгээ өгөх юм. Австралийн тамирчид Оота хотод байрлах хугацаандаа зөвхөн "зочид буудал - бэлтгэлийн талбай - зочид буудал” гэсэн маршрутаар зорчиж л халдвар тархалтын эсрэг журам дүрмийг баримтлах үүрэг хүлээж байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх