Төрөлт буурсан тул Хятад улс гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөв

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Хятад улсын хүн амын тооллогын мэдээлэл төрөлт хурдтайгаар буурч байгааг харуулсан тул БНХАУ-ын Засгийн газар гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. Өмнө нь 2016 онд Хятад улс нэг хүүхдийн бодлогоо өөрчилж хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч байсан билээ. Гэвч тус бодлого нь төрөлтийг удаан хугацааны турш нэмэгдүүлж чадсангүй.

Төрөлт багассан нь хотын орчинд хүүхэд өсгөх зардал ихэссэнтэй холбоотой байж магадгүй юм. Гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн бодлогыг Коммунист намын уулзалтын үед БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин баталсан байна.

Тус бодлогын талаар Хятадын Шинхуа агентлаг мэдээлэхдээ “Манай улсын хүн амын бүтцийг сайжруулахад тусалж, хурдацтай хөгширч буй хүн амын бүтцийн шаардлагыг даван туулах БНХАУ-ын стратегийг гүйцэлдүүлэх болно” хэмээжээ. “Amnesty International” гэх мэт хүний эрхийн байгууллагууд нэг, хоёр хүүхдийн бодлогыг бэлгийн эрх чөлөөг зөрчиж байгаа хэрэг хэмээн шүүмжилсээр ирсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх