Pfizer вакциныг Улаанбаатар хотоос гадна орон нутгийн иргэдэд хийнэ

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр вакцинжуулалт, шинээр ирсэн вакцины түгээлттэй холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрээр "Вакцины дархлаа тогтох хугацааг 14 хоног гэж хатуу ойлгож болохгүй. Дархлал тогтоц нь тухайн хүний суурь өвчин, дархлаатай холбоотой. Вакцин хийлгэсэн иргэдийн 0.15 хувь нь халдвар авсан. Эмнэлзүйн хувьд тэдгээр иргэд хөнгөн хэлбэрээр туссан. Эдгэрсэн иргэд эдгэрснээс хойш 21 хоногийн дараа вакцин хийлгэж болно.

COVAX хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун буюу 50 мянган хүнд тарих Pfizer вакцин ирсэн. Уг вакциныг архаг хууч өвчтэй болон удаан хугацаанд асаргаанд байдаг, хөхүүл болон хүндэтгэх шалтгаантай (олон улсын сургалтад явах гэж буй, тухайн сургуулиас нь заавал Pfizer вакцин хийхийг шаардсан) иргэдэд тарина. Мөн сайн дурын үндсэн дээр жирэмсэн эхчүүдэд тарихаар судалж байна. Мэргэжлийн салбар зөвлөлөөс 14-36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд тарих зөвлөмж гаргасан. Ирэх долоо хоногоос тодорхой хуваарь гарна. Вакциныг Улаанбаатар хотоос гадна орон нутаг хуваарилж байна" гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх