Монголын баг Австриас олимпийн эрх авч чадсангүй

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Токио-2020 олимпийн эрх олгох 3х3 сагсан бөмбөгийн эхний тэмцээн Австрийн Грац хотноо зохион байгуулагдаж байгаа. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр Монголын шигшээ баг шийдвэрлэх хоёр тоглолт хийжээ.

Эхний тоглолтоо Чехийн эсрэг хийж, 21-15 гэсэн харьцаатай хожигдсон. Тоглолтын эхнээс хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдөж, онооны зөрүү холдохгүй байсан ч тоглолтын сүүлийн гурван минутад Чехийн багийн дараалсан холын зайн шидэлтүүд амжилттай болж, онооны зөрүүг улам холдуулж, улмаар Чехийн шигшээ ялалт байгуулав. Чехийн шигшээ тус тэмцээнд дөрвөн тоглолт хийж, ганцхан ялсан нь энэхүү тоглолт байлаа.

Монголын шигшээ багийн хувьд Австрийн тэмцээн өндөрлөсөн ч олимпийн эрх авах найдвар тасраагүй. Ирэх зургадугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Унгар улсын Дебрецен хотод олимпийн эрх олгох сүүлийн тоглолт явагдана.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх