ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Залуу уран бүтээлч Реппэр Луундаа буюу Лундаажамц уран бүтээлдээ эргэн оржээ. Түүний анхны уран бүтээл болох "Нас залуу" дууг залуус сонсох дуртай билээ. Тэрбээр, удаан хугацааны дараа ахин шинэ уран бүтээлээ цацаад байна. Шинэ дуугаараа тэрбээр өөрийн шинэхэн дүр төрхийг сонсогч фенүүддээ харуулсан ба түүнийг удаан хүлээсэн фенүүд нь тун баяртай байгаагаа илэрхийлж байна. Түүний "Энд юу болоод байна" дуу нь өмнө нь V+ корнер концертоор олонд хүрч байсан ба сонсогчдынх нь хувьд хүлээлттэй байлаа.