ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд хүн живж, амь насаа алджээ.
Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны 13:29 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт очиход “Загас үржүүлэг”-ийн тогтоол урын таван метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гурав дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн байна.