Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн менежерээр ажиллах '' хариуцлагатай гурав''

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос үнэмлэхээ гардан авсанаар 14 хоногийн хугацаатай сонгуулийн сурталчилгаа ийнхүү албан ёсоор эхлүүлэв. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Сүхбаатарын талбайд хүндэтгэл үзүүлээд төрсөн нутаг болох Хэнтий аймаг руу  хүлгийн жолоо залж 15.00 цагт аймгийн хөдөлмөрчид ард иргэдтэй уулзалтаа хийж байна. 

Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн менежерээр намын Генсек Д.Амарбаясгалан  ажиллахаар болжээ. 

харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн менежерээр АН-ын гадаад харилцаа сургалт хөгжлийн дарга Д.Эрдэнэсувд ажиллахаар болжээ. Тэрээр өнгөрсөн жил Төв аймгаас их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан. Түүний хувьд эмч мэргэжилтэй нэгэн аж. 

Тэгвэл '' Зөв ХҮН электорад ''  эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн, намын дарга Т.Доржханд ажиллахаар сонгогджээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх