ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Археолоичид Испанийн өмнөд эргээс эртний Ромын үед хамаарах, усанд ордог байгууламж олжээ. Элсэн дотор дарагдсан тул байгууламж маш сайн хадгалагдсан байна.
Кадизийн их сургуулийн эрдэмтэд 4 метр өндөр ханатай байгууламжийг Испанийн Андалусиа бүсээс олжээ. Одоогоор тэд хоёр л өрөөнд малтлага хийгээд байгаа аж.
Халуун усны газар нийт 10 мянга орчим метр кв талбайг хамарсан байна. Малтлагын үеэр 12-13-р зууны үеийн шаазан эдлэлүүдийг ч олжээ.
Кадизийн их сургуулийн эрдэмтэд Андалусиа бүсийн өөр байршлаас Ромчуудын хүнсээ давслан хадгалдаг байсан долоон агуулах илрүүлсэн юм. Эдгээр агуулах 5-6.5 тохой гүн, хоёр агуулах нь дотроо эд хогшилтой байжээ.
Энэ бүс нутгаас өмнө нь 4000 жилийн настай, хэд хэдэн булш олдсон байна.