Ж.Байден уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүдийг үнэлэхийг үүрэг болгожээ

  • 0
  • 108
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

ВАШИНГТОН. /TASS/. Хувь хүн, байгууллага, засаг захиргаа, санхүүгийн тогтолцоонд уур амьсгалын өөрчлөлтийн учруулж буй эрсдэлийг үнэлж, бууруулахыг холбооны засгийн газрын байгууллагуудад үүрэг болгосон зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт гарын үсэг зуржээ.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлүүдийн талаар 120 хоногийн дотор засгийн газрын цогц стратеги боловсруулж, төсвийн төлөвлөлтийн хүрээнд уур амьсгалтай холбоотой санхүүгийн эрсдэлийг тогтмол үнэлэхийг тэрбээр үүрэг болгосон байна.

Тус зарлигт Ж.Байден дэлхийн дулааралтай тэмцэх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж байсан аж. Уулзалт АНУ-ын санаачилгаар өнгөрсөн сарын 22-23-нд зохион байгуулагдсан юм.

Тийнхүү улс орнууд уур амьсгалын хямралыг зохицуулах асуудалд түлхүү анхаарч байна. Тухайлбал, өмнө нь Испани улс ирэх жилүүдэд хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж хэмжээгээр бууруулах зорилготой уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн тухай хуулийг баталсан юм.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх үүрэг амлалтаа дахин нотлох зорилго бүхий “Долоогийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нарын хоёр өдрийн цахим уулзалт пүрэв гарагт эхэлсэн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх